Аавдаа хайртай гэж хэлж байгаагүйч охин нь таньдаа ХАЙРТАЙ шүү



  Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд        Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан        Санчигт нь нэмэгдэг мөнгөн сор нь тоогоор жаргана даа гэхэд        Санаагаар даанч болохгүй юм ааваа.        Бүүвэйтэй хонгор жилийн минь тухай мэдээж олон        Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг        Бүхий л орчлонд харин аавын минь ач гэж дуулдаггүй        Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ.        Амттай зөөлөн хоёроор баярлуулдаг муу ээжий л минь        Айлын тавагаас чихэр хармаалж шараа болгооно        Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ        Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ        Ээдрээнт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж        Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунаас атгаж        Сансарт хүү нь нисэх юм шиг санаж ээж нар сацлаа өргөж үлддэг.        Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг        Атгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ.        Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж        Аав нар сумны үүзэл шиг хааяа дуугарна,        Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг,        Битүүхэн дотроосоо норж аав нар чимээгүйхэн өтөлдөг.        Үхэж болохгүй тушаалаа авсан цэрэг шиг        Үр нь хөлөө олтол цоо эрүүл шиг жүжиглэдэг        Ачийг тань хариулна гэж олон жил би худлаа ярилаа        Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг гавьяатан шиг        Сөөг сөөх гэж хэвтүүлээд номхон тэмээ ноолон шиг        Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа түлхүүллээ.        Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх шиг        Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтөлнө,        Газар дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа        Ганзагагдсан хэдэн зээтэйгээ хамт хэдэнтээ хэлд орно        Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино,        Гайгүй дээ би аавыгаа жаргааж гэж өөийгөө хуурна.        Ганцхан зүрхний чинь цохилт намайг зэмлэн цохиолж        Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг        Хазгайлж болохгүй титэм шиг нэрээр тань би овоглосон        Өргөст орчлонд хүү нь бүдчээд уйлж суухын цагтаа        Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.




 


 






all photos by me for project 365day 8day 9 day 10 day 11 day 12 day 13day 14day 15






Hacía ya mucho tiempo que quería leer algo de HellBoy y por fin he podido. Ya se que lleva muchos años publicado, pero por unas cosas u otras, nunca lo he tenido en mis manos, por lo que al ver el integral recopilatorio no lo pude evitar.Por fin he podio leérmelo con calma y comprobar en persona si todo lo comentado era cierto (el mismísimo Fran Miller dijo que Mike Mignola era sin duda uno de los mejores creadores de comics que había conocido). Y pardiez que eran ciertos los rumores... ha ...








Mermaid Parade, Coney Island... It is that time again - only 9 days and counting to the Mermaid Parade at Coney Island.......This image from last year - only in NY kids, only in NY....Image made with a Mamiya 645DF, Phase One P65+, 80MM Lens






22/4/2011 (Jumaat) - Restoran Abdul Halim (Kangar) telah menyumbangkan makan malam dengan menu nasi kandar, kari ayam, sayur kobis campur, dan telur rebus kepada penghuni RSK dan Yayasan Anak Yatim. Pihak RSK mengucapkan jutaan terima kasih di atas keprihitanan Restoran Abdul Halim kepada golongan warga emas yang tersisih ini.





Hello Kitty: >>

Home Chemical Peels >>

1st meeting >>

Doggy Style >>

Flooding - part 2 >>

未来の君へ >>